• Албан ёсны цахим хуудас
Аймгийн Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албадын дарга нарын шуурхай хуралдаан өнөөдөр хуралдлаа
Аймгийн Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албадын дарга нарын шуурхай хуралдаан өнөөдөр хуралдлаа. Хурлаар 70321111 утсанд ирүүлсэн иргэдийн санал, гомдолтой танилцаж, аймгийн Засаг даргаас үүрэг чиглэл өгөв. Гуравдугаар сарын 20-31 хүртэлх өдрүүдэд дээрх утсанд 25 иргэн хандаж, 18 асуудлаар санал хүсэлтээ илэрхийлжээ. Мөн 1565 иргэн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвөөр үйлчлүүлсний дийлэнх нь хөдөлмөр халамжийн чиглэлээр лавлагаа, мэдээлэл авсан байна. Шуурхай хуралданаар аймгийн ЭМГ, ОБГ, ХХААГ, МЭГ, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс болон “MASAM II” төслөөс тус тус мэдээлэл өглөө.

 

2023-04-04 16:40:42