Түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байсан тус албаныханд 1350м квадрат, хоёр давхар шинэ барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж өгснөөр орон нутгийн хэмжээнд хоёрдугаар зэрэглэлийн лаборатори бүхий стандартын шаардлагад нийцсэн анхны төв болж байна. Үүний үр дүнд амьтны гаралтай бүх төрлийн өвчлөлийн оношилгоо, баталгаажуулалтыг орон нутагтаа хийх боломж бүрдлээ.
ЗӨСТ-ийн хамт олон цаашид магадлан итгэмжлэгдсэн лаборатори бүхий бүсийн төв болох зорилт тавин ажиллаж байна.