Аймгийн Политехник коллежийн 21 оюутан “Оюутан цэрэг” сургалтад хамрагдаж, өнөөдөр цэргийн үүрэгтний үнэмлэхээ гардан авлаа
Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулан цэргийн алба хаах бололцоог бүрдүүлэх, эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлж, улс орныг батлан хамгаалах чадавхийг сайжруулан дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангахад “Оюутан цэрэг” сургалтын зорилго оршиж байгаа юм.
Өвөрхангай аймаг тус сургалтыг 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн сургалт 2023 оны 4 дүгээр сарын 8-наас эхэлж 6 дугаар сарын 3-ны өдөр хүртэл 7 хоног бүрийн бямба, ням гарагт хичээллэнэ.
2023-04-11 15:15:33