• Албан ёсны цахим хуудас
Аймгийн ИТХ-ын ээлжит 18 дугаар хуралдаан эхэллээ.

Аймгийн иргэдийн ТөлөөлөгчдийнХурлын ээлжит 18 дугаар хуралдаан нутгийн удирдлагын ордны “Сүлд” танхимд болж байна.

Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

1. Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны орлогыг хуваарилах тухай;

2. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 104 дүгээр тогтоолоор батлагдсан Зарим инженерийн шугам сүлжээний эзэмшлийн заагийг шинэчлэн тогтоох тухай;

3. Аймгийн зарим газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад авах санал уламжлах тухай;

4. “Баянтээг” ОНӨХК-ийн 2022 оны үйл ажиллагааны тайлангийн тухай;

5. “Онги-Ус суваг” ОНӨХХК-ийн 2022 оны үйл ажиллагааны тайлангийн тухай;

6. “Хархорин-Ус суваг” ОНӨХХК-ийн 2022 оны үйл ажиллагааны тайлангийн тухай;

7. “Өв агро гурил тэжээлийн үйлдвэр” ОНӨХХК-ийн 2022 оны үйл ажиллагааны тайлангийн тухай;

8. Шашны байгууллагуудын зөвшөөрлийн тухай;

9. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох талбайд санал авах тухай;

10. Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод баригдаж байгаа дулааны станцын барилга угсралтын ажлын явцын талаарх мэдээлэл.

 

2023-04-14 12:15:37