Өвөрхангайд гурван аймгийн сувилагчдын нэгдсэн сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.
Өвөрхангайд гурван аймгийн сувилагчдын нэгдсэн сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. Сувилагчдын эрхийг хамгаалах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, тэднийг сонсох, эмчилгээ үйлчилгээний шинэ дэвшилтэт шийдэл, арга барилын талаар туршлага солилцох бүсийн сургалт, хэлэлцүүлэгт Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийнхан хамрагдаж байгаа юм. Энэхүү сургалт хэлэлцүүлгийг Монголын сувилагчдын нийгэмлэг, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн ажлын алба, гурван аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, Өвөрхангай аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар хамтран зохион байгуулж байна.
2023-04-19 10:37:38