• Албан ёсны цахим хуудас
Өнөөдөр аймгийн газар тариалан эрхлэгчдийн нэгдсэн зөвлөгөөн болж байна
2023 оныг “Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан тус салбарынханд хэлэлцэх зүйл их байгаа юм. Учир нь зорилтот жилийн гол ажлууд нь газар тариалан, өрхийн аж ахуй эрхлэгчид, хүнс үйлдвэрлэгчдэд чиглэж байна. Одоогоор аймгийн хэмжээнд хүлэмжийн 1.2 га талбайд үйлдвэрлэл явуулж, 238.5 тонн ургац хураан авсан. Цаашид хүнсний болон нарийн ногооны тарилтыг нэмэгдүүлэхийн тулд аймгаас тариаланчдад хүлэмжийн, үрийн дэмжлэг үзүүлэх юм. 2023 оны хаврын тариалалтад зориулж, төмс, хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийг 80 хувиар хөнгөлөх ба нэг суманд хоёр хүлэмжийг нийлүүлэхээр төлөвлөөд байна. Мөн аймгийн хэмжээнд 1055.5 тн багтаамжтай 34 зоорь байгааг нэмэгдүүлж, Арвайхээр суманд хүнсний ногооны төрөлжсөн бүрэн автомат зоорь барих, атаршсан 8323.8 г талбай байгаагаас энэ жил 832.3 га талбайг эргэлтэд оруулах, усалгааны системийг сайжруулах зэрэг олон ажлыг тус салбарт төлөвлөөд байна.

 

2023-04-24 14:19:45