• Албан ёсны цахим хуудас
Бүх нийтээр мод тарих” үндэсний өдөр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих” үндэсний өдөр болгосон. Энэ өдрөөр аймгийн хэмжээнд бүх нийтээрээ мод тарих үйл ажиллагааг зохион байгуулж байна. Арвайхээр сумын хувьд “Баян Намсрай” цэцэрлэгт хүрээлэнгийн 23 га газарт төрийн болон төрийн бус 145 байгууллагын 200 гаруй алба хаагчид 11 мянган мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ. Тарьсан модны усалгаа, арчилгааг Арвайхээр цэцэрлэгжилт ОНӨААТҮГ хариуцан ажиллана.

 

2023-05-15 11:12:54