• Албан ёсны цахим хуудас
Энэ жил 1187 төгсөгч Элсэлтийн ерөнхий шалгалт өгнө
2023 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхллээ.
Өвөрхангай аймгийн хэмжээнд энэ жил 1063 сурагч ахлах ангиа төгссөн бөгөөд өмнөх оны 124 төгсөгчийн хамтаар 1187 төгсөгч ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ.
Өнгөрөгч 5 дугаар сард монгол хэл, бичгийн шалгалтаар тэргүүлсэн амжилтаа бататгаж, улс орондоо эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр зорьсон сургуульдаа элсэн суралцахыг нийт хүүхдүүддээ хүсэн ерөөе.

 

2023-06-15 15:55:19