ХҮҮХДИЙН СПОРТЫН ИХ НААДАМД МАНАЙ ШИЛДЭГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
Монголын хүүхдийн спортын VII их наадам Баянхонгор аймагт эхэллээ. Анх удаа орон нутагт зохион байгуулж буй тус наадамд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс 5200 гаруй тамирчин оролцож, спортын 23 төрөл, 1500 медалийн төлөө авхаалж самбаа, авьяас чадвараа дайчлан өрсөлдөнө.
Манай аймгаас 15 төрөлд 197 тамирчин, 20 багш, дасгалжуулагч оролцож байна. Таеквандогийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 4 удаа тэргүүн байр, Олон Улсын тэмцээнээс 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл, Хүндийн өргөлтийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс 3 мөнгөн медаль хүртсэн шилдэг тамирчин хүүхдүүд маань энэхүү шигшээ тэмцээнд оролцож байгаа юм.
Нийт тамирчид, багийн хамт олондоо амжилт хүсье.
2023-06-21 11:34:37