• Албан ёсны цахим хуудас
АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНЫ ДАРГА Ц.ГАНБОЛД НӨХӨН СОНГУУЛИЙН ДҮН МЭДЭЭГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛЛАА
ймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийг нөхөн сонгох сонгууль 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр улс даяар болж өндөрлөлөө. Өвөрхангай аймгийн хэмжээнд аймгийн ИТХ-ын 34 дүгээр тойрог, Хархорин сумын ИТХ-ын 6 дугаар тойргийн нөхөн сонгуулийг зохион байгуулав.
Аймгийн ИТХ-ын 34 дүгээр тойргийн нөхөн сонгуульд нийт 1947 сонгогч нэрсийн жагсаалтад бичигдснээс 33.7 хувийн ирцтэйгээр 657 сонгогч санал өгч, Монгол Ардын намаас нэр дэвшсэн Т.Гантуяа нийт санал өгсөн сонгогчдын 86,7 хувь буюу 570 сонгогчийн санал, Иргэдийн Оролцооны Нэгдэл Намаас нэр дэвшсэн Б.Ууганбаяр 12.18 хувь буюу 80 сонгогчийн саналыг тус тус авсан.
Мөн Хархорин сумын ИТХ-ын 6 дугаар тойргийн нөхөн сонгуульд 488 сонгогч нэрсийн жагсаалтад бичигдсэнээс 57.79 хувийн ирцтэйгээр 282 сонгогч санал өгч, Монгол Ардын намаас нэр дэвшигч А.Сайнбилэг 44.68 хувь буюу 126 санал, бие даан нэр дэвшигч Д.Оюунгэрэл 54.26 хувь буюу 153 сонгогчийн саналыг тус тус авсан.
Аймгийн сонгуулийн хорооны 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолоор 34 дүгээр тойргийн нөхөн сонгуульд хамгийн олон санал авсан Т.Гантуяаг аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр, Хархорин сумын ИТХ-ын 6 дугаар тойргийн нөхөн сонгуульд хамгийн олон санал авсан Д.Оюунгэрэлийг Хархорин сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэхээр аймаг, сумын ИТХ-д өргөн бариад байна.

 

2023-06-20 12:00:00