Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заалтыг тус тус үндэслэн Арвайн Манба-Дацан ОНӨОролцоотой ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг сонгон шалгаруулах шалгаруулалтыг зарлаж байна.
Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:
1. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх;
2. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсгэхгүй байх;
3. Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй;
4. Нэр дэвшигч өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй.
5. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй.
6. Тухайн компанитай бизнесийн аливаа холбоогүй.
7. Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан, компанийн засаглалаар мэргэшсэн байх.
Жич: Эрүүл мэндийн салбарын талаар мэдлэг, туршлагатай эмч, эмнэлгийн ажилтан, санхүү, эдийн засагч, эрх зүйч, нягтлан бодогч мэргэжлээр мэргэшсэн бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4х6 хэмжээтэй цээж зураг наасан байх);
3. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
4. Нийгмийн даатгалын НД-8 тайлангийн хуулбар;
5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
6. Иргэний үнэмлэхийн хуулбар;
7. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;
Анхаарах зүйлс:
1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг тус тус гаргацтай бичнэ.
2. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
3. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй:
4. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА, ГАЗАР:
Нэр дэвшигчийн материалыг 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг дуустал 3-р баг Арвайн Манба-Дацан эмнэлгийн 401 тоот өрөөнд хүлээн авна.
Энэхүү зартай холбоотой нэмэлт мэдээллийг 77323939 88037636 утаснаас авна уу.
Арвайн Манба-Дацан ОНӨО ХХК