Аймгийн баяр наадам 07 сарын 10, 11-нд болно
Үндэсний их баяр наадмын тухай хуульд "Аймаг, сумын баяр наадмыг 07 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд, Улсын баяр наадмыг 07 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд улс, орон даяар нэгэн зэрэг тэмдэглэнэ" гэж заасан. Үүний дагуу аймгийн Засаг даргын 2023 оны А/396 дугаар захирамжаар аймгийн Баяр наадмыг зохион байгуулах хороог томилсон.
Өвөрхангай аймаг байгуулагдсаны 92 жилийн ойн баяр наадмын нээлтэнд төрийн албан хаагч, авьяслаг багачууд, иргэдийн төлөөлөл 500 хүн оролцоно.
2023-07-05 17:43:11