Уг соёл, аялал жуулчлалын эвент нь Эрдэнэзуу хийдийн Гомбогүр бурханы сахиусыг залах, “Энх тунх - Монгол цамын бүжиг” зэрэг үзүүлбэрээр эхэлсэн. Абтай сайн хан 1586 онд Түмэдийн хөх хотод очиж 3-р Далай лам Содномжамцтай уулзаж ирэхдээ өөрийн байгуулсан Эдэнэ зуу хийдэд залах анхны шүтээнүүдийг авчирсан бөгөөд тэдгээрийн дотроос онцгойлох нэг шүтээн нь Эрдэнэ зуугийн нандин сахиус Гомбогүр билээ.
"Энх тунх- Монгол цамын бүжиг" хэмээн нэрийдсэн цам харайх, цагаан өвгөний бэлгэдэл бүхий үзүүлбэр нь урлагийн хосгүй нандин өв соёл болохоос гадна аливаа зовлон зүдгүүр, муу бүхний үндсийг таслан амирлуулах, байгаль дэлхийгээ аргадах бэлгэдэл, зорилготой шашны зан үйл юм.
Эвент үйл ажиллагаа нь сурын харваа, айргийн сөгнөөн, шагайн тойром зэрэг тэмцээн, орчин үеийн хамтлаг дуучдын тоглолтоор үргэлжилсэн бөгөөд гадаад, дотоодын таван мянга орчин аялагч, жуулчид үзэж сонирхож үзлээ.