Тунах сайхан, тунаад давах сайхан
вөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, "Их Монголын хүчтэн" дэвжээ, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 034 дугаар анги, “Нутгийн буян” группийн бөх, Монгол улсын Гарди Цэдэнсодномын Бямба-Отгон өнөөдөр нутагтаа ирлээ.
Түүнийг аймгийн удирдлагууд, ах дүү, төрөл төрөгсөд, нутгийн зон олон нь угтан авч, хүндэтгэл үзүүлэв.
1938, 1945 онд Улсын начин болсон Түндэвдиваагийн хөвгүүд ах дүү хоёр Самданаас өөр улсын цолтой бөх төрөөгүй байсан Төгрөг сум энэ жил Ц. Бямба-Отгон гэх сайхан залуу Гардитай болж, Өвөрхангай аймгийн улсын цолтой бөх нэгээр нэмэгдсэн.
Монгол бөхийн дундаршгүй их уламжлалыг тээж, харьшгүй хүчит аварга, арслангуудыг залгамжлан зүлэг ногоон дэвжээндээ уран мэх, ухаан, бяраар наадамч олноо баясгаж яваа нутгийн хүү Ц. Бямба-Отгондоо баяр хүргэж, улсын аварга болохыг хүсэн ерөөе.
2023-07-18 18:08:00