Борооны улмаас нурах эрсдэл гарч болзошгүй тул Дэлгэрэхийн 3 дугаар багт буюу гандангийн баруун талд байрлах гүүрийг, мөн иргэдийн хэлж заншсанаар "ТИС"-ийн гүүрийг түр хаалаа. Дээрх 2 гүүрийг учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж тодорхойгүй хугацаанд хаасан байна.
Мэргэжлийн байгууллагын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулж, засвар үйлчилгээг хийсний дараа хэвийн үйл ажиллагаанд нь оруулах ажээ.