• Албан ёсны цахим хуудас
Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид олон улсын фестивальд оролцож байна
Өвөрхангай аймаг, Франц Улсын Аллер мужийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монголын түүх соёлыг сурталчлах, Франц болон бусад орны иргэд, уран бүтээлчдэд эх орноо таниулах, жуулчдыг татах зэрэг олон талт ажлын хүрээнд Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Франц улсын Ганнатын хотод зохиогдож буй ардын урлагийн олон улсын фестивальд өөрийн орны түүх, өв соёлоо сурталчлан амжилттай оролцож байна.
Одоогоор аймгийн театрын уран бүтээлчид язгуур урлагийн төрлөөр 10 дахь тоглолтоо хийгээд байна.

 

2023-07-27 19:09:38