• Албан ёсны цахим хуудас
Боловсрол, шинжлэх ухааны газрын даргаар Ганболдын Пүрэвдорж томилогдлоо
Аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/20 захирамжаар Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргаар Ганболдын Пүрэвдорж томилогдож, үүрэгт ажлаа өнөөдөр хүлээн авлаа.
Г.Пүрэвдорж нь боловсролын салбарт 21 жил тасралтгүй ажилласан бөгөөд тэрээр Сант сумын ЕБ-ын сургуульд багш, Арвайхээр сумын ЕБ-ын 1 дүгээр сургуульд багш, хүмүүжлийн эрхлэгч, захирлын үүрэгт ажлыг гүйцэтгэж байсан. Мөн аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт захиргаа удирдлагын хэлтсийн дарга, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан туршлагатай.

 

2023-08-11 19:02:01