• Албан ёсны цахим хуудас
Аймгийн хэлтэс, агентлагийн дарга нарын шуурхай хурал хуралдлаа
Хурлаар Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 7032-1111 утсанд иргэдээс ирүүлсэн санал, гомдол, түүний шийдвэрлэлттэй танилцав. Өнгөрөгч 7 хоногт Боловсрол шинжлэх ухааны газар-1, Цагдаагийн газарт-4, БОЭТ-1, Онги-Ус сувгийн газарт-1, Байгаль орчин, аялал жуулчлалын газарт-1, АЗЗА-1, Арвайхээр сумын ЗДТГ-1, Баянгол сумын ЗДТГ-1 зэрэг байгууллагуудад холбогдуулан 16 асуудлын хүрээнд 11 иргэн санал, гомдлоо илэрхийлжээ. Ирсэн гомдол, саналыг харьяалах байгууллагуудад хүргүүлэн, шийдвэрлүүлсэн байна. 795 иргэн төрийн үйлчилгээг нэг цэгээс авчээ.
Хурлын үеэр цаг үеийн асуудлаар Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын хэлтэс, Төв номын сангаас мэдээлэл хийлээ.

 

2023-09-12 16:32:28