Монголын бурхан шашинтны Төв Гандантэгчилэн хийдээс санаачлан "Монголын Анхдугаар богд Өндөр Гэгээн Занабазарын өв соёл" Олон Улсын эрдэм шинжилгээний хурлыг Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх ухааны байгууллагууд, Өвөрхангай аймгийн Ганданпунцоглин хийд, Соёл урлагийн газар бусад оролцогч байгууллагуудтай хамтран 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Гандантэгчилэн хийдийн Батцагаан дуганд зохион байгуулна.
Энэхүү хуралд Өндөр Гэгээн Занабазарын соёлын өвийг сурталчлан түгээн дэлгэрүүлэх, Занабазар судлалыг хөгжүүлэх, түүний бүтээл туурвилын талаар судалгаа зохион байгуулдаг олон нэрт эрдэмтэд, судлаачид оролцох болно.
Мөн Гандантэгчилэн хийдийн Батцагаан дуган, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд Өндөр Гэгээний бүтээл, соёлын өвийн болон нэрэмжит "ZANABAZAR ART FESTIVAL" Олон Улсын наадмын оролцогчдын үзэсгэлэн дэлгэгдэнэ.