Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбоотойгоор уг хуулийн онцлог өөрчлөлтийн талаарх сургалтыг Сонгуулийн ерөнхий хороо, Нэгдсэн Үндэстний байгууллагын хөгжлийн хөтөлбөр болон “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллага хамтран зохион байгууллаа.
Сургалтад аймгийн сонгуулийн хороо, Арвайхээр сумын сонгуулийн хороо, хэсгийн хороонд ажилладаг төрийн албан хаагчид хамрагдав.
Улс төр судлаач,доктор Э.Гэрэлт-Од, “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын зөвлөх Ц.Мандхайхатан нар “Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэл”, “Жендэрийн эрх тэгш байдал ба эрх зүйн шинэчлэл” зэрэг сэдвээр илтгэл тавилаа.