• Албан ёсны цахим хуудас
Ахмадуудад төрийн дээд шагнал гардууллаа

Ахмадын баярыг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудыг төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор шагнасныг өнөөдөр гардуулж өглөө. Тус шагналаар Арвайхээр сумын харьяат Ц.Сосорбурам, С.Оюунчимэг, Зүүнбаян-Улаан сумын харьяат Д.Ишданзан, И.Гансүх, Өлзийт сумын харьяат Б.Шаарав, Тарагт сумын харьяат Ц.Цэвэлрагчаа нар энгэрээ мялаалаа.

 

2023-09-27 15:32:25