“Олон Улсын Ахмадын эрхийг хамгаалах өдөр”, Монголын Ахмадын 31 дэх удаагийн баярыг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар, аймгийн Ахмадын хороо хамтран “Ахмадын спортын бага наадам”-ыг 2023 оны 09 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Арвайхээр хотноо зохион байгууллаа. Тус наадамд 4 бүсийн 18 сумаас шалгарсан 286 шигшээ тамирчид оролцож, шатар, ширээний теннис, софьт волейбол, шагайн харваа, дартс, граунд гольф гэсэн спортын 6 төрөлд өрсөлдсөнөөс 112 тамирчин медалийн эзэн болж, шилдэг бүсээр төвийн бүс шалгаран Цомын эзэд болов. Медалийн чансаагаар Арвайхээр, Хархорин сум тэргүүлж, шагнагдлаа. Энэ үеэр “Бүтээлч ахмад”-уудыг тодруулан шагнасан юм. Тухайлбал “Шилдэг удирдагч”, “Тэргүүний тариаланч”, “Эко орчин бүрдүүлэгч”, “Шилдэг тамирчин”, “Сайн үйлстэн”, “Шилдэг соён гэгээрүүлэгч”, “Тэргүүний үйлдвэрлэгч”, “Соёлын өв тээгч”, “Тэргүүний идэвхтэн сонгуультан”, “Зорилтот жилийн тэргүүн”, “Шилдэг сургагч багш”, “Нүүдэлчин өв тээгч” гэсэн 12 төрөлд 17 ахмад шалгарсан байна.