• Албан ёсны цахим хуудас
Үзэсгэлэн худалдаанд 150 гаруй бизнес эрхлэгч оролцож, 100 орчим сая төгрөгийн борлуулалт хийлээ

Аймгийн ЗДТГ, ХХААГ, ХАҮТ-аас “Өвөрхангай Түншлэл - 2023” үзэсгэлэн, худалдааг дөрвөн өдрийн турш зохион байгууллаа. Намрын баярын үзэсгэлэн худалдаанд Өвөрхангай аймгийн 19 сумаас гадна Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотоос 90 гаруй бизнес эрхлэгч оролцож, органик хүнсний бүтээгдэхүүнүүд, үндэсний хувцас хэрэглэл, гар урлал зэрэг төрөл бүрийн эд зүйл, барааг үйлдвэрийн үнээр худалдан борлуулж, 97.5 сая төгрөгийн орлого олжээ. Жил бүр зохион байгуулдаг “Өвөрхангай - Түншлэл” үзэсгэлэн худалдаа нь үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, малчид, тариаланчдын хувьд тухайн жилийнхээ ололт амжилтыг дүгнэсэн намрын баяр болдгоороо онцлог байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, Өвөрхангай аймгийн ИТХ-аас зарласан “Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх жил”-ийн хүрээнд зохион байгуулсан үзэсгэлэн худалдааны шилдгүүдийг 10 гаруй төрлөөр шалгаруулж, шагнан урамшууллаа.

 

2023-10-05 11:46:55