• Албан ёсны цахим хуудас
"ZANABAZAR ART FESTIVALl" урлагийн наадамд оролцогчдын үзэсгэлэн боллоо
"Монголын анхдугаар богд Өндөр Гэгээн Занабазарын өв соёл" Олон Улсын эрдэм шинжилгээний хурлын хүрээнд тус наадмын ерөнхий зохион байгуулагч зураач С.Чулуунбаатар Олон Улсын хурал зохион байгуулагч байгууллагуудтай хамтран МБШ төв Гандантэгчилэн хийдийн Батцагаан цогчин дуганд 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ZANABAZAR ART FESTIVAL урлагийн наадамд оролцогч уран бүтээлчдийн үзэсгэлэнг гаргалаа.
Тус наадмыг Өвөрхангай аймгийн Засаг даргын ивээл дор 2 удаа зохион байгуулсан бөгөөд 2021 онд дэлхийн 15 улсын 230 уран бүтээлчин 690 бүтээл оролцож байсан юм. Үзэсгэлэнд анхдугаар наадмын Гранпри шагналын эзэн Амгаланбаатар, зураач С.Алтангэрэл, С.Төгс-Оюун, Б.Хонгорзул, П.Байгалмаа, Пүрэвнамбар, Баасанжаргал, уран хатгамалч С.Буд, зураач С.Цэрэнлхам, Э.Цэцэгээ нарын бүтээлүүд дэлгэгдсэн юм.
2023-10-03 11:58:40