Сонгуулийн ерөнхий хороо НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд “Хариуцлагатай сонгогч” сургалтыг Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд 09 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулав. Тус сургалтад 18-25 насны 25 залуу сонгогч хамрагдан сонгуулийн талаарх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлсэн маш үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.