“БИД БҮГД ТЭГШ ЭРХТЭЙ” ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГ ОРОЛЦОГЧИД ТОДОРЛОО
Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ой, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах Олон улсын өдрийг тохиолдуулан “Бид бүгд тэгш эрхтэй” эсээ бичлэгийн уралдааныг ЕБС-ийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд зарласан.
Эсээ бичлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, онцлог хэрэгцээ, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх, тэдэнд тэгш боломж олгох, учирч буй саад бэрхшээл, ялгаварлан гадуурхалт, түүний үр дагавар, хор уршиг, нийгмийн сэтгэл зүй, хандлагын талаар илэрхийлсэн байх шаардлагыг тавьсан юм.
Тус уралдааныг аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Өвөрхангай аймаг дахь Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран зохион байгуулж, уралдаанд Арвайхээр, Хархорин, Хужирт, Сант, Баянгол, Есөнзүйл, Уянга, Зүүнбаян-Улаан сумын ЕБС-ийн #54_сурагч бүтээлээ ирүүллээ. Уралдааны:
I байрт Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн 10 Д ангийн сурагч Н.Янжинлхам,
II байрт Уянга сумын Жаргалант багийн ЕБС-ийн 11А ангийн сурагч С.Гүндэгмаа,
III байрт Сант сумын ЕБС-ийн 12 А ангийн сурагч Д.Пүрэв-Эрдэнэ,
Тусгай байрт Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн 12А ангийн сурагч О.Мөнхсувд, 11Б ангийн сурагч Э.Мөнхзул, Сант сумын ЕБС-ийн 11А ангийн сурагч Л.Насантогтох, Ш.Ган-Эрдэнэ нар тус тус шалгарч, шагнагдлаа.
Эсээ бичлэгийн уралдаанд идэвхтэй оролцон, бүтээлээрээ үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлсэн нийт сурагчдадаа Талархал илэрхийлэн, сурлагын өндөр амжилт хүсье.
2023-12-15 17:36:20