Аймгийн онцгой комиссын чиглэлийн дагуу цас орсоны улмаас өвөлжилтийн байдал хүндэрч байгаа Хужирт, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан сумдын нутгаар 2023 оны 12-р сарын 6-7-ний өдрүүдэд цасны хээрийн нэмэлт хэмжилтийг мэргэжлийн байгууллагын хувьд хийж гүйцэтгэлээ. Бат-Өлзий сумын зүүн, зүүн өмнө талаар цасны зузаан тэгш тал газартаа 30-40 см, гуу жалгандаа 70-100 см, хөрийн зузаан 15-20 см, цасны нягт 0.29г/см3-0.32г/см3, Хужирт сумын баруун өмнө, өмнө талаар тэгш тал газартаа 38-43 см, хунгартаа 60-80см, цасны нягт 0.20г/см3-0.29г/см3, Зүүнбаян-Улаан сумын баруун хойд хэсгээр цасны дундаж зузаан 30-35 см, хунгартаа 70-80 см, цасны нягт 0.24г/см3-0.28г/см3, хөрийн зузаан 18-23 см, дээрхи сумдын нийт нутгаар 8-10 баллын цасан бүрхүүл тогтсон байна. Дээрх бодит мэдээллийг ашиглан УЦУОСМХүрээлэнгээс Зудын эрсдлийн үнэлгээг 10 хоног тутам шинэчлэн гаргадаг.