МӨСӨНД АВИРАЛТЫН ЦОМЫН АВАРГЫГ ШАЛГАРУУЛАХ 11 ДЭХ УДААГИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО
Өнгөрөгч амралтын өдрүүдэд "Кharakhorum ice festival-2023" эвент арга хэмжээ Бат-Өлзий сумын “Улаанцутгалантын хүрхрээ”-д боллоо.
Тус фестивалийг БОАЖЯ, Өвөрхангай аймгийн ЗДТГ, Дэлхийн өв Орхон голын нүүдэлчид аялал жуулчлалын холбоо, "Монголиа Экспедишнс" ХХК хамтран 11 дэх жилдээ зохион байгуулсан юм.
Энэ удаагийн тэмцээнд 90 гаруй тамирчин оролцож, хоёр өдрийн турш хурд хүч, авхаалж самбаагаа сорин мөсний авиралт хийлээ. Тэмцээний:
Мэргэжлийн_эрэгтэй_хурдны төрөлд:
I байр Ч.Мандахбаяр 12.03сек
II байр О.Сайханжаргал 12.30сек
III байр Д.Отгонхүү 14.06сек
Мэргэжлийн_эмэгтэй_хурдны төрөлд:
I байр Б.Баярмаа 27.85сек
II байр А.Энхцэцэг 32.97сек
III байр А.Өлзий 36.84сек
Сонирхогчид_эрэгтэй_хурдны төрөлд:
I байр Б.Бямбадорж 46.77сек
II байр Ц.Өсөхжаргал 46.92сек
III байр О.Түвшинжаргал 57.02сек
Сонирхогчид_эмэгтэй_хурдны төрөлд:
I байр Д.Буянхишиг 2мин 28сек
II байр Е.Анхмаа 2мин 30сек
III байр Д.Оюунцэгмэд 3мин 02сек
Тэмцээний цомын эздээр Ч.Мандахбаяр, Б.Баярмаа тодорлоо.
Фестивалийн үеэр мөсөн шагай харваа, олс таталтын тэмцээнүүдийг зохион байгуулж, шалгарсан баг тамирчдыг шагнаж урамшуулав.
Арга хэмжээг үзэж сонирхохоор нутгийн иргэд болон дотоод гадаадын аялагч 300 орчим хүн оролцжээ.
Монголчууд мөсөнд авиралтыг 2012 оноос эхлэн хөгжүүлж, тамирчдаа бэлтгэн тив, дэлхийн аваргын тэмцээнд оруулж эхэлсэн төдийгүй Монголын тамирчид Ази тивийн АШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртээд байгаа билээ.
2023-12-11 11:18:54