• Албан ёсны цахим хуудас
архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудын “Бидний бахархал” өдөрлөг болж байна
Өнөөдөр “архивчдын өдөр” тохиож байгаа бөгөөд энэ өдөр аймгийн архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудын “Бидний бахархал” сэдэвт өдөрлөг болж байна.
Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсэн байгуулагдсаны 96 жилийн ой, архивчдын өдрийг тохиолдуулан аймгийн Архивын тасгаас төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудын дунд сургалт, ажил мэргэжлийн уралдаан, нөхөрсөг спортын арга хэмжээ бүхий өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм.
 
Монгол төрийн ой санамж, түүх, соёлын үнэт баримтат өвийг хадгалан хамгаалж, өнгөрснийг одоотой холбож, одоог ирээдүй рүү чиглүүлж байдаг архивын салбарынхандаа түүхт ойн болон “Архивчдын өдөр”-ийг баярын мэнд хүргэж, ажлын өндөр амжилт, эрүүл энх, аз жаргалыг хүсье.

 

2023-12-05 11:23:11