• Албан ёсны цахим хуудас
ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ
2023 оны 12 дугаар сарын 17-18-ны шөнө нийт нутгаар цас орж явган цасан шуурга шуурсан. Орсон цасны хэмжээ нийт нутгаар 0.0-2.0мм. Салхи секундэд 4-12 м/с. Цасны зузаан ажиглалтын талбайн хэмжилтээр 1-10см өмнөх өдрүүдээс 1-3cм- ээр нэмэгдсэн. Агаарын температур шөнөдөө 24-29градус, өдөртөө 12-21 градус хүйтэн байв.
Өдөр Баян-Өндөр, Есөн-Зүйл, Бүрд, Сант сумдын нутгаар 14 цаг хүртэл шуураад, нийт нутгаар 15 цагаас хойш шуурга бага зэрэг намдсан байна.
Өвөрхангай АЗЗА ТӨХК нь:
А0301 дугаартай Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн замд ковш-1, грейдэр-1, цасны машин-1, үйлчилгээний авто машин-1, нийт 4 машин механизм, 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
А0302 дугаартай Арвайхээр-Баянхонгор чиглэлийн авто замд грейдэр-1, цасны машин-1, үйлчилгээний авто машин-1, нийт 3 машин механизм, 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Замын нөхцөл байдал нийт зам дагуу явган шуургатай бага зэргийн цас орсон. Замын зарим хэсэгт нимгэн цасан бүрхүүл тогтож гулгаа үүссэн байдалтай байна.
Иргэд Та бүхэн холын замд гарахдаа цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан аль болох хол зорчихгүй, хувийн бэлтгэлээ сайтар ханган зорчино уу.
 
Эх сурвалж: Аймгийн Онцгой комисс.

 

2023-12-18 18:12:42