• Албан ёсны цахим хуудас
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ТАМИРЧИН ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАЛАА
Хүндийн өргөлтийн 2024 оны Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Б.Дэмбэрэлдорж дасгалжуулагчтай Өвөрхангай аймгийн баг тамирчид амжилттай оролцоод ирлээ.
Тус тэмцээнд 15 байгууллагын 112 тамирчин өрсөлдсөн бөгөөд Өвөрхангай аймгаас эмэгтэй 2, эрэгтэй 1 баг, нийт 16 тамирчин оролцож, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлэн, багийн дүнгээр эмэгтэй баг тамирчид дэд байрт шалгарсан байна.
 
Чансаа өндөр энэхүү тэмцээний 81кг жинд Л.Болортуяа Олон улсын хэмжээний мастерын болзлыг, 55кг жинд О.Цогзолдулам Спортын мастер цол, 59кг жинд Л.Болор-Од Спортын дэд мастер цолны болзлыг тус тус хангажээ.
 
Ийнхүү спортын мастерууд мэндэлснээр Өвөрхангай аймаг хүндийн өргөлтийн спортын төрлөөр олон улсын мастер-3, спортын мастер-17, спортын дэд мастер-16 болж байна.

 

2024-01-23 15:47:21