• Албан ёсны цахим хуудас
"МӨНГӨН ӨВӨЛ-2024" мөсний баяр болов
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй ‘’Эрүүл Монгол Хүн’’ үндэсний хөдөлгөөн, Засгийн газраас зарласан ‘’Монголд зочлох жил’’ болон Биеийн тамир, спортын салбарын 100 жилийн ойн хүрээнд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хамт олныг цэвэр агаарт зөв боловсон амрах, аялах дадлыг бий болгох, эрүүл мэнд бие бялдраа чийрэгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор өнгөрөгч бямба гарагт "МӨНГӨН ӨВӨЛ" спорт, соёлын өдөрлөгийг зохион байгууллаа.
 
Мөсний баярт аймгийн төрийн болон төрийн бус 14 байгууллагын 200 гаруй төлөөлөгч оролцож, мөсний шагай, тэшүүрийн уралдаан, олс таталт, үндэсний сайхан хувцастай сайхан хос, мөсөн сурын харваа зэрэг тэмцээнүүдэд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн.
 
Тэмцээний мөсний шагайн харвааны төрөлд:
Эрэгтэй I байр Дашрэнцэн (Уянга сум)
II байр Б.Золбоо (Арвайхээр сум ЗДТГ)
III байр А.Хишигжаргал (Хархорин сум)
Эмэгтэй I байр Наранзул (Аймгийн ЗДТГ)
II байр Цэгмэд (Агаарын цэргийн 113-р анги)
III байр Оюунхүү (Зөв цаг бүжгийн клуб)
 
Мөсөн сурын харвааны төрөлд:
I байр О.Отгонболд (БОЭТ)
II байр Д.Баттөр (БОАЖГ)
III байр Г.Туваандорж (Зэвсэгт хүчний 256-р анги)
 
Тэшүүрийн төрөлд:
Эрэгтэй I байр Б.Гаваадамба (ОБЕГ)
II байр Б.Эрдэнэ-Очир (Зэвсэгт хүчний 256-р анги)
III байр Б.Чимэддорж (Хархорин сум)
Эмэгтэй I байр Б.Бямбасүрэн (Хархорин сум)
II байр Э.Эрдэнтогтох (ОБЕГ)
III байр А.Гантуяа (Зэвсэгт хүчний 256-р анги)
 
Олс таталтын төрөлд:
I байр Орхоны жавар баг (Хархори сум)
II байр Нисэх, Авто тээвэр хамтарсан баг
III байр “Зөв цаг” бүжгийн клуб
 
Үндэсний хувцастай сайхан хос төрөлд:
I байр Д.Эрхэмбаяр, Б.Энхсаруул (Хархорин сум)
II байр Д.Мөнхбаяр, Т.Дэлгэрмаа (Арвайхээр сумын ЗДТГ)
III байр Б.Сайнбилэг, Г.Дэмбэрэлдулам (Аймгийн ЗДТГ)
 
БАГИЙН НЭГДСЭН ДҮНГЭЭР
I байр А.Алтанзул ахлагчтай, Орхоны жавар баг ( Хархорин сум)
II байр А.Гантуяа ахлагчтай Зэвсэгт хүчний 256-р анги
III байр Г.Сангилэг ахлагчтай Уянга сумын баг тамирчид тус тус шалгарлаа.

 

2024-01-22 18:34:46