УЛСЫН АВАРГУУД ТОДОРЛОО
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хөдөө аж ахуйн улсын аваргуудыг тодруулжээ.
Өвөрхангай аймгаас Модон луу жилийн босгон дээр Улсын хошой аварга малчин өрх 1, Улсын аварга малчин өрх 10, Улсын аварга тариаланч хамт олон 1, Улсын аварга тариаланч 1 тус тус шалгарсан байна.
"УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН"-аар:
1. Бат-Өлзий сумын Улиастай багийн малчин Төмөр-Очирын Эрдэнэбат
"УЛСЫН АВАРГА МАЛЧИН"-аар:
1. Бат-Өлзий сумын Бүрэгт 2-р багийн малчин Мягмарын Жамъянсүрэн
2. Богд сумын Баянтөхөм багийн малчин Жанцангийн Баттогтох
3. Сант сумын Улаан-Овоо багийн малчин Ишдоржийн Явсрайсүрэн
4. Тарагт сумын Арвайн тал багийн малчин Дашдоржийн Пүрэвдорж
5. Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн малчин Шагдарсүрэнгийн Хүрэлбаатар
6. Баянгол сумын Цавын ихэр багийн малчин Төмөрпүрэвийн Ганзориг
7. Бүрд сумын Их боригдой багийн малчин Золбингийн Эрдэнэ-Очир
8. Нарийнтээл сумын Өндөрхөмөг багийн малчин Чимэдрэгзэнгийн Бат-Эрдэнэ
9. Баян-Өндөр сумын Бумбат 5-р багийн малчин Цэрэннадмидын Ургац
10. Хайрхандулаан сумын Марзат 6-р багийн малчин Болоожийн Алтангэрэл
"УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН"-оор:
1. Өвөрхангай аймгийн Хархорин сумын "Далай одод трейд" ХХК
"УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ"-аар:
1. Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын иргэн Зундуйн Дамшигбазар
Эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр түмэндээ үнэлүүлсэн "Улсын аварга"-ууддаа халуун баяр хүргэе.
2024-01-18 12:47:36