• Албан ёсны цахим хуудас
АРДЫН ИХ ХУРЛЫН ДЕПУТАТУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль баталсны 32 жилийн ой энэ онд тохиож байна.
 
Өнөөдөр Монгол улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлахад Ардын Их Хуралд Өвөрхангай аймгийг төлөөлөн оролцож байсан депутатуудын төлөөлөлд хүндэтгэл үзүүллээ.
Тус АИХ-ын депутатаар Өвөрхангай аймгаас 23 хүн сонгогдож гар бие оролцож байсан юм.
 
Өнөөгийн шинэ Үндсэн хууль нь 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 330 депутатын 99 хувь нь дэмжиж Ардын Их Хурлын II хуралдаанаар Монгол Улсын шинэ Үндсэн хууль үнэмлэхүй олонхын саналаар батлагдаж байсан түүхтэй.

 

2024-01-12 14:47:10