Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XXIV хуралдаан болж байна
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XXIV хуралдаан өглөө 9:00 цагт 60 хувийн ирцтэй эхэллээ. Энэ удаагийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм.
Үүнд:
1. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилтийн тухай
2. Орон нутгийн өмчийн харилцааг зохицуулах журмыг шинэчлэн батлах тухай
3. Орон нутгийн өмчит компаниудын төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
4. Хөрөнгөд эзэмшигч тогтоох тухай шийдвэрийг танилцуулах тухай
5. Ерөнхий боловсролын сургууль шинээр байгуулж, нэр өөрчлөх тухай
6. "Бага Богд хайрхан" уулыг аймгийн тахилгатай болгох тухай
7. Аймгийн ИТХ-ын хуралдаанаар 2024 онд хэлэлцэх асуудлын болон хяналтын ажлын төлөвлөгөөний төслийн тухай
8. Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай
2024-01-29 10:11:24