• Албан ёсны цахим хуудас
"БАГА БОГД ХАЙРХАН" УУЛЫГ АЙМГИЙН ТАХИЛГАТ ХАЙРХАН БОЛГОЛОО
Өнөөдөр хуралдсан аймгийн ИТХ-ын ээлжит XXIV хуралдаанаар Зүүн богд буюу Бага Богд уулыг аймгийн тахилгат хайрхан болгох шийдвэр гаргалаа.
Бага Богд уул нь Өвөрхангай аймгийн төвөөс 230 км зайд Богд, Баруунбаян-Улаан сумын нутагт оршдог.
 
Энэхүү хайрхан нь Өвөрхангай аймгийн хамгийн өндөр цэг буюу далайн төвшнөөс дээш 3590 метр өндөрт оршдог, байгалийн хосгүй үзэсгэлэнт говийн өвөрмөц тогтоцтой, говиос хангай руу нүүж байгаа цөлжилт, элсний нүүдлийг хаах, багасгах боломжтой уулсын үргэлжлэл гэж үздэг.
 
Тус хайрхныг 2024 оноос эхлүүлэн 4 жилд нэг удаа тахиж байхаар шийдвэрлэлээ.

 

2024-01-29 16:30:00