Аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хөдөө аж ахуйн салбарын аваргуудыг хэлэлцэн шалгаруулаад байна. Аварга малчдыг шалгаруулахдаа малын тооноос илүү чанар, таваарлаг байдлыг харгалзан үздэг.
“Аймгийн аварга малчин”-аар 108 малчин,
“Аймгийн аварга үхэрчин”-ээр 18 малчин,
“Аймгийн аварга тэмээчин”-ээр Богд сумын тэмээчин Г.Наранхүү,
“Аймгийн аварга саальчин”-аар Есөнзүйл сумын малчин С.Шүрэнцэцэг, Бат-Өлзий сумын малчин А.Чандман, Уянга сумын малчин А.Долгомаа, Нарийнтээл сумын малчин Г.Одгэрэл, Хужирт сумын малчин Т.Дичмаа,
“Аймгийн аварга фермер”-ээр Бат-Өлзий сумын иргэн О.Батсүрэн “Зөгийн аж ахуй”-гаар, Хужирт сумын иргэн Ч.Байгальмаа “Сүүний үхэр”-ийн аж ахуйгаараа,
“Аймгийн аварга тариаланч”-аар Арвайхээр сумын иргэн П.Мөнхтөгч, Баруунбаян-Улаан сумын иргэн Ч.Төрбат, Л.Цэрэндулам, Өлзийт сумын иргэн М.Даваадавга, эхнэр Я.Маруся, Хархорин сумын иргэн Х.Мөнхзул, Хужирт сумын иргэн Н.Ичинхорлоо, Н.Гомбодорж,
“Аймгийн аварга тариаланч хамт олон”-оор Өлзийт сумын “Арвин баян шимт тал”ХХК, Хужирт сумын “Шунхлай эгшиглэн” хоршоо,
“Аймгийн тэргүүний хоршоо”-оор Арвайхээр сумын “Бүтээлч дэвшил” хоршоо тус тус шалгараад байна.
Аваргууддаа баяр хүргэе.