Соёл урлагийн газраас “Өвөрхангайн урчууд-2024” үзэсгэлэн худалдааг уран хатгамлын төрлөөр зохион байгуулж, үзэсгэлэнд оролцогч аймгийн 15 сумын 30 уран бүтээлчдээс усан туулай жилийн “Уран хатгамалч”-ийг шалгарууллаа.
Аймгийн шилдэг “Уран хатгамалч”-аар:
- Төгрөг сумын уран хатгамалч, өвлөн уламжлагч М.Батчулуун
- Баян-Өндөр сумын уран хатгамалч М.Бямбадолгор
- Арвайхээр сумын өвлөн уламжлагч Г.Туул
- Тусгай байранд Хархорин сумын уран хатгамалч Б.Эрдэнэсувд
- Шилдэг борлуулалттай уран хатгамалчаар Бат-Өлзий сумын Н.Чанцалтариа нар тус тус шалгарлаа.