"Улсын аварга тариаланч хамт олон"-оор шалгарсан Хархорин сумын "Далай одод трейд" ХХК-д УИХ-ын гишүүн Г.Ганболд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хамт шагналыг нь хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.
"Далай одод трейд" ХХК нь 18 дахь жилдээ хөрсөн дээр хүнс ургуулах буянтай ажлыг хийж байгаа. Тус компани нь 30 гаруй хүнийг тогтмол ажлын байраар хангаж, махны үйлдвэр эрхэлж, хөдөө аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй үлгэр жишээ хамт олон юм.