• Албан ёсны цахим хуудас
АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА, АВАРГА АЖИЛТНУУД ШАГНАГДЛАА
Улиран одож буй “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилдээ ажил үйлсээрээ манлайлан идэвх зүтгэл, шинэ санаачилга гарган ажиллаж, аймаг, орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан тэргүүний байгууллага, аварга ажилтнуудын шагналыг өнөөдөр гардуулж, алдаршууллаа.
 
"АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА"-аар "Итгэлт хүнс баялаг" ХХК
 
"АЙМГИЙН АВАРГА АЖИЛТАН"-аар:
  • Тарагт сумын Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батням
  • Бат-Өлзий сумын Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн мэргэжилтэн Г.Доржханд
  • Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн мэдээгүйжүүлэг, Анги графийн эмч Д.Мөнхнасан
  • Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн Дотрын их эмч Ч.Сүхбаатар
  • Баянгол сумын Нийгмийн даатгалын байцаагч Д.Загдсүрэн
  • Баруунбаян-Улаан сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш М.Чимэдбавуу
  • Политехник коллежийн Мэдээллийн технологийн багш Ж.Бат-Ирээдүй
  • Аймгийн музейд Тайлбарлагч, эрдэм шинжилгээний ажилтан Б.Бат-Эрдэнэ
  • Өвөрхангай аймгийн Онги ус суваг ОНӨААТҮГ-ын Худгийн моторчин, усан сангийн харуул, ЦБ-ын сааралжийн оператор А.Бат-Эрдэнэ
  • Арвайхээр тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч З.Дэмбэрэл
  • Японы Хүүхэд ивээх сангийн Өвөрхангай аймаг дахь салбарын зохицуулагч Г.Батцэцэг
  • Баруунбаян-Улаан сумын Алтан говийн ой ХХК-ийн захирал, ойн менежер
  • “Нямгэрэлт”ХХК-ийн захирал бизнес эрхлэгч Г.Лхамхүү нар тус тус шалгарч аймгийн удирдлагуудаас шагналаа гардан авав.
  • Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн нэрэмжит “Төрийн шилдэг түшээ” тэмдгээр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга Б.Цэнгэл, Гучин-Ус сумын ЗД-ын Тамгын газрын дарга Н.Тунгалаг,
  • “Үйлдвэр худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан” тэмдгээр “Гэгээн трейд”ХХК-ийн тогооч Г.Мандуул,
  • “Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан” тэмдгээр Х.Баярсайхан нар тус тус шагнагдсаныг гардууллаа.

 

2024-02-05 17:49:25