2023 оны үйл ажиллагааны үр дүнд хийсэн хяналт – шинжилгээ үнэлгээний дүнгээр тэргүүлж, шинэ санал, санаачилга гарган идэвх зүтгэлтэй ажилласан тэргүүний сум, агентлаг, багийг шалгаруулж, шагналыг гардууллаа.
Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний “ТЭРГҮҮНИЙ АГЕНТЛАГ”-аар
- Нийгмийн даатгалын хэлтэс
- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар
- Улсын бүртгэлийн хэлтэс шалгарч,
“ТЭРГҮҮНИЙ СУМ”-аар
- Бат-Өлзий, Хархорин,
- Есөнзүйл, Өлзийт,
- Гучин-Ус сум,
“ТЭРГҮҮНИЙ БАГ”-аар
- Арвайхээр сумын Зүлэгтийн 12 дугаар баг,
- Богд сумын Хөөврийн 2 дугаар баг тус тус шалгарч, батламжаа гардан авлаа.