• Албан ёсны цахим хуудас
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН ЗОЛГОЛТ БОЛЛОО
XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн дөрөвний өглөө аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж, Засаг дарга И.Доржсүрэн нар Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлаг, хууль, цэрэг хүчний байгууллагуудын удирдлагуудтай нэгдсэн золголт хийлээ.
 
Аймгийн удирдлагууд сайн сайхны ерөөл өргөн мэндчилгээ дэвшүүлж, хөөрөг зөрүүлэн амар мэндээ мэдэлцэн, идээний дээж, айраг, цагаан идээгээ барьж, ирж буй жилийн өнгө сайхан байхыг билэгдэж байв.
 
Золголтын үеэр аймгийн Хөгжимт драмын театрын дэргэдэх өсвөрийн морин хуурын чуулга Монгол улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноровын “Монгол аялгуу”, “Бүлээн нурам” бүтээлүүдийг эгшиглүүлж, морин хуурч М.Мижиддорж, уртын дууч А.Соёл-Эрдэнэ нар “Амар Өндөр” уртын дуугаар ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

 

2024-02-13 13:42:16