• Албан ёсны цахим хуудас
ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Харанга:
Өнөө шөнө болон маргааш өдөр Фён салхины нөлөөгөөр Ховдын нутгаар салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Маргааш өдөр Завханы нутгаар цасан шуурга шуурна.
 
Дохио:
Маргааш өдөр Говь-Алтайн нутаг, Увсын өмнөд, Баянхонгорын баруун хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, Увсын зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн хойд, Сэлэнгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.
 
Өвөрхангай аймгийн нутгаар: Солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи говь талын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ, бусад нутгаар секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -2 градус хүйтнээс +3 градус дулаан байна.
 
Арвайхээр хот орчмоор: Солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө -14...-16 градус хүйтэн, өдөртөө 2...4 градус дулаан байна.
 
2024 оны 02 дугаар сарын 16-наас 02 дугаар сарын 20-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн хойд болон баруун хэсгээр цас орно. 16, 17-нд салхи ихэнх нутгаар секундэд 12-14 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд секундэд баруунаас 6-11 метр байна. Агаарын температур хугацааны эхээр нийт нутгаар шөнөдөө -10....15 градус, өдөртөө 0.+5 градус дулаан байна. 18-наас хүйтний эрч чангарч шөнөдөө -15....-20 градус, өдөртөө -8....- 13 градус хүйтэн байна.
 
Ойрын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна.
 
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС.

 

2024-02-15 16:14:10