• Албан ёсны цахим хуудас
ЦАСАНД СУУСАН 30 ГАРУЙ СУУДЛЫН АВТОМАШИНЫГ ТАТАН ГАРГААД БАЙНА
2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 21.00 цагийн байдлаар:
 
Өвөрхангай аймгийн Хужирт сумын Өвөр модот 1 дүгээр баг “Цагаан суварга" гэдэг газарт эрэн хайх аврах бүлэг, 4 алба хаагч, 1 автомашинтай, аймгийн Засаг даргын Тамгын газраас 9 хүн 1 автомашинтай хамтран, 10км замыг туулж, Хужирт сумаас Өвөрхангай аймгийн чиглэлд зорчиж яваад цасанд суусан 20 гаруй суудлын автомашиныг татан гаргаж байна.
Мөн аймгийн төвөөс 1 бүлэг пургон машинтай баг Жаргалантын давааны орчим цасанд суусан 10 гаруй суудлын автомашиныг татан гаргах ажлыг зохион байгуулж байна.
 
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС.

 

2024-02-16 22:54:09