ӨВӨРХАНГАЙ АЙМАГ БАЙГУУЛАГДСАН ТҮҮХЭН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор тухайн үеийн Цэцэрлэг мандал уулын аймгийн гол хошуудаас одоогийн Өвөрхангай, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 31 сумтай Түйн голын Цагаан эрэгт төвлөрүүлж нэг том аймаг болон анх байгуулагдсан түүхтэй.
Анхлан шав тавьж, тулгын чулуугаа тулсан газарт 2006 онд гэрэлт хөшөө босгож, жил бүр аймаг, орон нутгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлсээр ирсэн юм.
Шашин, төрийн түүхэн гавьяатнуудын өлгий, ерөөл авшигт нутгийн зон олондоо энэхүү түүхэн өдрийг мэндийг дэвшүүлье.
2024-02-18 12:21:10