СУМДЫН МАЛЧДАД ӨВС, ТЭЖЭЭЛ ХҮРГЭХ ЦУВАА ӨНӨӨДӨР ХӨДӨЛЛӨӨ
Өнөөдөр аймгийн өвөлжилт хүндэрсэн Баруунбаян-Улаан, Богд, Бүрд, Есөнзүйл, Зүүнбаян-Улаан Өлзийт Хужирт зэрэг сумдын малчин өрхөд улсын болон аймгийн аюулгүйн нөөцөөс шаардлагатай өвс, тэжээлийг хүргэх, хаагдсан зам, давааг нээж зам гаргахаар аймгийн онцгой комиссын Шуурхай бүлгийн алба хаагчид, Зил-131 маркийн таван автомашинтай Арвайхээрээс хөдөллөө.
Аймгийн хэмжээнд Богд, Төгрөг, Хужирт, Есөнзүйл, Хархорин, Баян-Өндөр, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан сум цагаан зудтай, Өлзийт, Баруунбаян-Улаан сум төмөр зудтай байна.
2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 15799 мал хорогдож, энэ нь аймгийн нийт малын 0.3 хувийг эзэлж байгаа тухай урьдчилсан мэдээ гарчээ.
Өвс тэжээл хүргэх, зам даваа гаргах ажлын хэсэгт аймгийн ОБГ, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн туулах чадвар сайтай 4 авто машин, 14 алба хаагч ажиллах юм.
2024-02-20 16:54:17