• Албан ёсны цахим хуудас
ШУУРХАЙ ХУРАЛ ХУРАЛДЛАА
Хурлаар Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 7032-1111 утсанд иргэдээс ирүүлсэн санал, гомдол, түүний шийдвэрлэлттэй танилцав.
2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэл хугацаанд 14 асуудлаар 14 иргэн ханджээ. Тус хугацаанд 776 иргэн төрийн үйлчилгээг нэг цэгээс авсан байна.
 
Ирсэн гомдол, саналыг харьяалагдах байгууллагуудад хүргүүлэн, хоёр асуудлаас бусад нь шийдвэрлэгдэж, хариуг иргэнд эргэн мэдээлжээ.
 
Хурлын төгсгөлд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсээс аймгийн хэмжээнд зарлагдсан Үндэсний бичгийн мэдлэг, хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй “Хүмүүн бичигтэн” аяныг эрчимжүүлэх тухай, тус аяны хүрээнд төрийн албан хаагч 426 хүнийг хамруулсан судалгааны үр дүнг танилцууллаа.

 

2024-02-20 17:57:00