• Албан ёсны цахим хуудас
СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ
Маргааш буюу 2024 оны 02 дугаар сарын 22 –ны өдөр Хужирт, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл, Өлзийт, Бүрд, Тарагт сумын нутгаар цаг агаарын байдал аюулт үзэгдлийн хэмжээнд хүрч, салхины хурд 12-16 м/c, зарим үед 20-24 м/с хүртэл ширүүснэ.
 
Нутгийн өмнөд хэсгээр буюу Баруунбаян-Улаан, Төгрөг, Гучин-Ус, Богд сумын нутгаар цасан болон шороон шуурга шуурна.
 
Агаарын температур өнөө шөнө -26 -31 градус, өдөртөө -13 -18 градус байна. 02 дугаар сарын 23-наас нийт нутгаар хүйтний эрч суларч, шөнөдөө -20-25 градус, өдөртөө -6-11 градус хүйтэн байна. Мөн 2 дугаар сарын 26-наас цас дахин орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна гэж аймгийн УЦУОША, ОБГ-аас сэрэмжлүүллээ.
 
Иймд малчид, иргэд, тээвэрчид та бүхэн хол замд гарахгүй байхыг анхааруулж байна.

 

2024-02-21 15:40:06