• Албан ёсны цахим хуудас
Хужирт суманд 80 км газарт цас түрж зам гаргаад байна
Баруунбаян-Улаан, Зүүнбаян-Улаан, Хужирт, Бүрд, Есөнзүйл сумдын цасанд боогдсон малчин өрхүүдэд тусламж үзүүлэхээр аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн 8 албан хаагч “Зил-131”, “Урал-4320” маркийн туулах чадвартай дөрвөн автомашинтайгаар ажиллаж байна.
 
Дээрх баг бүрэлдэхүүн малчдад түлээ нүүрс, өвс, хивэг хүргэх, отор нүүдэл хийхэд нь тусламж үзүүлж, зам давааг нээх үүрэгтэйгээр ажиллаж байгаа юм.
 
Өнөөдөр /2024.02.21-ны өдөр/ 18:00 цагийн байдлаар Хужирт суманд 80 км газарт цас түрж зам гаргаад байна. Мөн Зүүнбаян-Улаан сумын 27 малчин өрхийн хотонд нь өвс, хэвгийг хүргэж, шаардлагатай тусламжийг үзүүлжээ. Түүнчлэн цасанд суусан 10 гаруй суудлын автомашиныг татан гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
 
Цасан шуурга тасралтгүй үргэлжилж байгаа тул цас түрж, зам гаргахад хүндрэл учирч, зарим тохиолдолд гаргасан зам буцаад цасанд дарагдаж байгаа тухай мэдээллээ.

 

2024-02-21 19:32:21