Богд, Баруунбаян-Улаан, Гучин-Ус сумын малчдад тусламж үзүүллээ
Энэ сарын 21-ний өдөр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан баг Баруунбаян-Улаан суманд, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Г.Ганболд нарын ахалсан баг Богд, Гучин-Ус суманд тус тус ажиллаж, Богд, Баруунбаян-Улаан суманд тус бүр 60 тонн, Гучин-Ус суманд 40 тонн хивэг хуваарилан цасанд боогдсон малчдын хотонд очиж, дэмжлэг үзүүллээ.
Мөн өнөөдөр аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүнтэй хамтран Хархорин, Хужирт суманд ажиллаж, тус бүр 50тонн тэжээлийг шаардлагатай өрхүүдэд хуваарилан өгч, сумын Онцгой комиссын гишүүдтэй уулзалт хийв.
Засгийн газраас цаашид эдийн засгийн гол тулгуур болсон мал, аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан малчдад эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг тасралтгүй хүргэх, байгалийн гамшигт үзэгдлийн үед эрэн хайх аврах ажиллагааг шуурхай зохион байгуулахад шаардлагатай автомашин, шатахуун болон бусад бараа материалын зардлыг шийдвэрлэн ажиллах ажээ.
2024-02-22 10:47:00